Группийн танилцуулга

"Хөрөнгө оруулалтын компани харилцагч болон нийгмийн төлөө хийж болох ажлыг тунгаан бодсоны эцэст ирээдүйг чиглэсэн, онцлог хөрөнгө оруулалтын философитой компани байгуулахыг хүсэж зорьлоо. Чухам энд л өнөөдрийн Мирэ Эссетийн үндсэн чанар оршин буй юм."

ПАК ХЁНЖҮ, Мирэ Эссет санхүүгийн группын үүсгэн байгуулагч, глобал хөрөнгө оруулалт хариуцсан захирал

(2019 оны 12 сарын байдлаар)

  • 133.1 Их наяд вон

    Нийт хөрөнгө

  • 9.2 Их наяд вон

    Өөрийн хөрөнгө

  • 239.1 Их наяд вон

    Харилцагчийн хөрөнгө

  • Удирдлагын үндсэн зарчим

    Өргөн цар хүрээтэйгээр ирээдүйг харж, боловсон хүчнээ эрхэмлэн дээдэлье.

  • Алсын хараа

    Бид олон улсын хөрөнгө оруулалтын мэргэжлийн группын хувьд харилцагчийн үр ашигтай хөрөнгийн удирдлага болон сэтгэл тайван тэтгэврийн амьдралын төлөө хувь нэмрээ оруулна.

  • Үнэт зүйл

    Мирэ Эссетийг бүрдүүлж буй хүн бүр сэтгэлдээ эрхэмлэж явах үнэт зүйлтэй.

    • Харилцагч нэн тэргүүнд

      Харилцагчийн амжилт бол бидний амжилт гэсэн бат итгэлээр харилцагчийн хэрэгцээнд тохирсон мэргэжлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэх ба харилцагчийн тогтвортой үр ашгийн төлөө хичээн ажиллана.

    • Хараат бус байдал болон өрсөлдөх чадвар

      Хөрөнгийн удирдлага, үнэт цаас, даатгал зэрэг салбарт бие даасан үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын мэргэжлийн группын хувьд, зарчимаа баримталсан хөрөнгө оруулалт болон мэргэшсэн хөрөнгийн удирдлагад тулгуурлан өрсөлдөх чадвараа ямагт хадгалж ажиллана.

    • Багийн хамтын ажиллагаа

      Өрсөлдөх чадвартай шилдэг боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлсэн Мирэ Эссэт нь ажилтан нэг бүрийг хүндэтгэн, багийн хамтын ажиллагаанд тулгуурлан өөрчлөлтийг манлайлан ажиллана.

    • Нийгмийн хариуцлага

      Бид нийгмийн хариуцлагын хүрээнд ашгийн тодорхой хэсгийг нийгэмд буцаан хуваарилах, сайн дурын тусламжийн ажиллагаагаар дамжуулан нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулах зэргээр хамтдаа амьдрах эрүүл нийгмийг цогцлоон бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулж ажиллана.

Гадаад зах зээлийн тэлэлт

2018 Нью-Йорк хот, АНУ

Салбар компанийн нээлт

2017 Мумбай хот, Энэтхэг

Салбар компанийн нээлт

2015 Лос Анжелес хот, АНУ

Салбар компанийн нээлт

2013 Индонез

Салбар компанийн нээлт

2013 Монгол

Салбар компанийн нээлт

2012 Сингапур

Салбар компанийн нээлт

2010 Бразил

Салбар компанийн нээлт- Бразилд нээгдсэн анхны БНСУ-ын үнэт цаасны компани

2010 Шанхай хот, БНХАУ

Төлөөлөгчийн газрын нээлт

2007 Бээжин хот, БНХАУ

Төлөөлөгчийн газрын нээлт

2007 Вьетнам

Салбар компанийн нээлт

1994 Хонг Конг

Салбар компанийн нээлт (Дэү Секьюритис)

1992 Нью-Йорк хот, АНУ

Салбар компанийн нээлт (Дэү Секьюритис)

1991 Лондон хот, Их Британи

Салбар компанийн нээлт