Бизнесийн танилцуулга

Мирэ Эссет Дэү нь БНСУ-ын тэргүүлэх санхүү, хөрөнгө оруулалтын компаниар хязгаарлагдахгүй глобал бизнесийн цар хүрээгээ тэлэх замаар глобал Top-Tier хөрөнгө оруулалтын банк болохоор зорин ажиллаж байна.

  • Хөрөнгө оруулалтын зарчим
    01
    Мирэ Эссет хөрөнгө оруулалт хийхдээ өрсөлдөх чадварыг чухалчлан үздэг.
    • Өрсөлдөх чадвартай компани гэж зах зээлд эзлэх байр суурь, бизнесийн бүтэц, компанийн засаглал, ашигт ажиллагааны өсөлт зэргээрээ бусдаас илүү өрсөлдөх чадвартай компанийг хэлдэг. Хувьцааны ханш нь эцсийн дүндээ ашигт ажиллагаа болон үүнийг дагасан мөнгөн урсгалаас хамаардаг.
    • Тиймээс өрсөлдөх чадварын өнцгөөс хөрөнгө оруулах компаниа харна гэдэг нь байгууллага ашгаа тогтвортой өсгөн нэмэгдүүлэх өндөр чадамж байгаа эсэхийг дүгнэж буй хэрэг юм.
    02
    Мирэ Эссет урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг.
    • Урт хугацааны харах өнцөг гэдэг нь тухайн компанийн өрсөлдөх чадвар цаашид үргэлжилж чадах эсэхийг дүгнэж буй хэрэг юм. Хөрөнгө оруулсан компанийн үр шим нь богино хугацаанд өөрчлөгдөж болох боловч урт хугацаанд компанийн ашигт ажиллагааг даган тодорхойлогддог.
    • Богино хугацааны зах зээлийн өөрчлөлтөд анхаарахаас илүү тухайн компанийн суурь өрсөлдөх чадварт нь хөрөнгө оруулалт хийж, тогтвортой мөнгөний урсгалыг бий болгох нь урт хугацаат хөрөнгө оруулалтын гол цөм юм.
    03
    Мирэ Эссет нь өгөөж болон эрсдэлийг хамтад нь тооцдог.
    • Хүлээгдэж буй өгөөжийг тооцохдоо үүсэж болох эрсдэлийг хамтад нь авч үзэх ёстой. Компанийн үнэлгээ, засаглал, хөрвөх чадвар зэргийг тооцоолсон тухайн компанийн урт хугацааны өрсөлдөх чадвар нь эрсдэлийн хүчин зүйлээс шалтгаалан буурах магадлалтай эсэхийг байнга шалгах ёстой.
    • Мирэ Эссет эрсдэлийн удирдлагыг нэн тэргүүнд тавьж, нягт нарийн стандартаар хөрөнгө оруулалтыг хянадаг.
    • Эрсдэлийн удирдлагын алба нь хөрөнгө оруулалтын багц нь хөрөнгө оруулалтын үндсэн зарчимд нийцэж буй эсэхэд тасралтгүй хяналт тавьдаг.
    04
    Мирэ Эссет багийн ажиллагаанд тулгуурлан нухацтай шийдвэр гаргадаг.
    • Харилцагчийн хөрөнгийг амжилттай удирдах гэдэг нь хөрөнгө оруулалтын үндсэн зарчимд тулгуурласан шийдвэр гаргах процесс болон нягт уялдаатай багийн ажиллагааг хэрэгжүүлэхээс үүдэлтэй.
    • Мирэ Эссетийн хөрөнгө оруулалт бол цөөн тооны нэр хүнд бүхий сангийн менежерүүдэд тулгуурладаггүй. Хэлтэс тус бүр өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг болон хамтын ажиллагаагаар дамжуулж хөрөнгө оруулалтын зарчимд нийцсэн багцыг бүрдүүлж ажилладаг.