Та манай компаниар дамжуулан Монголын хөрөнгийн бирж болон гадаадын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцаа, Засгийн газрын бонд, компанийн бондыг худалдан авах, худалдах арилжаанд оролцох боломжтой. Мөн Монголын хөрөнгийн биржийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох, захиалга өгөх, хувьцааны данс нээлгэх, үнэт цаас шилжүүлэх, өв залгамжлах гэх мэт бүх төрлийн брокерийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломжтой.
Олон улсад нэр хүнд бүхий Мирэ Эссет Санхүүгийн группын Монгол улс дахь
салбар болох Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК нь дотоодын компаниудыг үнэт цаасны зах зээлээс хямд өртөгтэйгээр санхүүгийн эх үүсвэр татах үйл ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулан ажиллаж байна. Бид үнэт үнэт цаас гаргах замаар таны компанийг олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлэхэд зуучлах , таны үр ашигтай төслийн хөрөнгийн эх үүсвэрийг Монголын хөрөнгийн зах зээлээс бүрдүүлэх,
хувьцаат компаниудад нэмж хувьцаа гаргах замаар Монголын хөрөнгийн
зах зээл дээрээс санхүүжилт төвлөрүүлэхэд зуучлах , компаниудад шууд
хөрөнгө оруулах зуучлах үйлчилгээг бид та бүхэнд олгож байна.
Бид танд дараах зөвлөх үйлчилгээг хүргэж байна. Санхүүжилт татан төвлөрүүлэхэд зөвлөгөө өгөх, хувьцаат компаниудад зориулсан хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээ үзүүлэх, хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулах, хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгөх
Хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох сонирхолтой хөрөнгө оруулагчийн хувьд төлбөр гүйцэтгэх банкинд өөрийн биеэр очиж данс нээлгэх боломжгүй буюу гадаад улсад оршин суудаг, гадаадын иргэн, бусад тодорхой шалтгаантай тохиолдолд та бүхэн манай байгууллагын нэрийн зөвхөн харилцагчийн төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг бүхий номинал дансаар дамжуулан үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой байдаг.
Харилцагч энэхүү үйлчилгээнд хамрагдахын тулд манай байгууллагын зүгээс гаргасан номинал дансны үйлчилгээний хүсэлтийг баталгаажуулан бидэнд ирүүлэх шаардлагатай болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бидэнтэй утсаар холбогдон авах боломжтой.
Гадаад улсын голлох томоохон биржүүд дээр үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах тусгай зөвшөөрөлтэй. Манай ҮЦК-аар дамжуулан Лондон Хонгконг зэрэг бусад хөрөнгийн биржүүдийн арилжаанд орох бүрэн боломжтой. Захиалга өгөх: Хувь хүн болон аж ахуй нэгж нь арилжаанд брокерийн компаниар зуучлуулан оролцох боломжтой бөгөөд үнэт цаас худалдан авахад хүрэлцэхүйц мөнгөн хөрөнгийг урьдчилан байршуулсан байх ёстой. Харилцагч нь өөрийн захиалгаа харилцдаг брокертоо биечлэн,
утсаар, электрон шуудангаар, факсаар гэх мэт гэрээнд тохиролцсон аль ч хэлбэрээр өгөх боломжтой.
Энхтайвны өргөн чөлөө Блю Скай Тауэр 4 давхар, 406 тоот
Утас : 70110806
Мэйл : [email protected]
Цагийн хуваарь : Даваа-Баасан 09:00-18:00
Бямба-Ням – АМАРНА.