Categories
Мэдээ

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦААГ ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Төрийн өмчит хуулийн этгээдийг нэмж хувьцаа гаргаж биржээр нээлттэй арилжаалах замаар олон нийтийн хяналтад оруулах, санхүүгийн сахилга бат, засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг хангах зорилгоор УИХ-ын 2022 оны 16 дугаар тогтоолоор “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл”-ийг баталсан.  Улмаар Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор “Төрийн мэдлийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт”-ыг баталсан бөгөөд энэхүү жагсаалтад “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК багтсан билээ.

Олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу хөрөнгийн бирж нь ихэвчлэн нээлттэй ХК хэлбэртэй байдаг бөгөөд энэ жишгийн дагуу өөрийгөө зохицуулах байгууллага болох “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь нийт гаргасан хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож олон нийтийн өмчийн оролцоотой компани болж байгаа нь УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй төрийн өмчит компаниудын хувьчлал амжилттай хэрэгжиж байгаагийн сайн жишээ болж байна. Түүнчлэн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц шинэчлэгдэж, олон нийтийн хараа хяналт сайжрах боломжтой болохын зэрэгцээ компанийн үйл ажиллагааны ашигт ажиллагаа, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжирч, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын зах зээлд татах, хөрөнгө оруулалтын дотогш урсгалыг өсгөх, цаашилбал мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурь бэхжих боломж нэмэгдэх чухал бодлогын шийдвэр боллоо.

Мөн хуралдаанаар даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нэг компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, нэг компанид актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгохоор, хоёр хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаар тус тус шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: Санхүүгийн Зохицуулах Хороо

Categories
Мэдээ

“ИНВЕСКОР БОНД”-ЫГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХААР БОЛЛОО

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн A/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12-24 сарын хугацаатай, жилийн 15-18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 500,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.
“Инвескор Бонд 2.0″ нөхцөл:
Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Хугацаа: 12 сар
Хүү (жилийн): 18%
Хүү эргэн төлөгдөх хугацаа: Улирал бүр
Захиалга авах хугацаа: 2022.12.12-12.16
Татан төвлөрүүлэх хөрөнгө:
Нийт: 50 тэрбум төгрөг
Транч-1: 10 тэрбум ₮
”Инвескор Бонд”-ын үндсэн андеррайтераар “Таванбогд Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.
Categories
Бүтээгдэхүүн танилцуулга

“БИЧИЛ ГЛОБУС” ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР ЭХЛҮҮЛНЭ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 607 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/130 тоот тушаалаар бүртгэгдсэн “Бичил Эй Би Эс Актив ТЗК” ХХК-ийн олон нийтэд ХБҮЦ гаргахаар болсон ба анхдагч зах зээлийн захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.
ХБҮЦ ерөнхий нөхцөл:
Жилийн хүү: 17.5%
Үнэт цаасны нэгжийн үнэ: ₮100,000
Нийт дүн: ₮10.0 тэрбум
Хугацаа: 24 сар
Хүү төлөгдөх хугацаа: Улирал бүр
Үндсэн дүн төлөгдөх хугацаа: Хагас жил тутамд 1/4
Харилцагч та манай ҮЦК-аар дамжуулан захиалга өгөх боломжтой юм.
💻Вебээр нэвтрэх линк:
Аппликэйшн татах линк:
📱IOS version app download link:
📱Android version app download link:
☎️: 7011-0806

Categories
Мэдээ

Онлайн брокерын үйлчилгээгээ бүрэн нэвтрүүлж шимтгэл 0.56% боллоо

Манай “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” нь өнөөдрөөс ОНЛАЙН БРОКЕРЫН ҮЙЛЧИЛГЭЭ-гээ бүрэн нэвтрүүлж андройд болон IOS хувилбарын аппликейшнууд байршиж та бүхний гар утсанд суухад бэлэн болсныг дуулгахад таатай байна. Ингэснээр харилцагч та өөрт тохиромжтой компьютер эсвэл гар утас, ipad, таблет зэргээсээ бүртгүүлэн нэвтэрч, анхдагч зах зээлийн арилжаанаас гадна үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд хамгийн бага шимтгэлээр (0.56%) оролцох боломжтой боллоо.
Вебээр нэвтрэх линк:
Аппликэйшн татах линк:
IOS version app download link:
Android version app download link:
Categories
Бүтээгдэхүүн танилцуулга

Голомт банкны анхдагч зах зээлийн захиалга эхлэнэ

Монголын системийн хэмжээний 5 том банкны нэг болох Голомт банк нь 2022 оны 11-р сарын 9-ны өдөр СЗХ-оос анхдагч зах зээл дээр хувьцаагаа олон нийтэд гаргах зөвшөөрлөө авсан билээ. Голомт банк нь олон нийтэд хувьцааныхаа 10.09% буюу 80.4 сая ширхэгийг санал болгоод байгаа бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа 11-р сарын 23 өдрөөс 11-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Та бүхэн манай ҮЦК-иар дамжуулж анхдагч зах зээл (IPO) – ийн арилжаанд оролцох боломжтой юм.
Санал болгож буй хувьцааны тоо: 80.4 сая ширхэг
Нэгж хувьцааны үнэ: ₮1,285
Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮103.3 тэрбум
Нийтэд санал болгож буй хувь: 10.09%
Үнэт цаас арилжаалах арга: Тогтоосон үнийн арга
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: Зээлийн бүтээгдэхүүний санхүүжилт
Захиалга авах хугацаа: 2022.11.23-2022.11.30
Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах бол: 7011-0806
IPO онлайн захиалга өгөх бол:
Түүнчлэн манай ҮЦК нь 2022 оныг дуустал хоёрдагч зах зээлийн арилжааны шимтгэлээ 0.56% болгон бууруулсан байгаа билээ.
Categories
Мэдээ

ГОЛОМТ БАНК САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ ЗӨВШӨӨРЛӨӨ АВЛАА

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11-р сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Голомт банкийг нээлттэй хувьцаат компани болж, хувьцаагаа олон нийтэд санал болгохыг зөвшөөрөн үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, банкны реформын хүрээнд Голомт банк шаардлагатай бүх шатны зөвшөөрлүүдийг авч, нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой болж байна.
Монгол Улсын банкны системийн 20 хувийг дангаар бүрдүүлэгч Голомт банкны хувьцааг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Инвескор Капитал” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт Капитал” ҮЦК ХХК, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /Кэй Пи Эм Жи аудит/ ХХК, аудитын компаниар PWC /ПрайсУотерхаусКуперс аудит/ ХХК болон хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК зэрэг олон улсын болон дотоодын нэр хүндтэй, шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Бид нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур багана, нэгэн том хурдасгуур нь байж цаашид ч салбартаа тэргүүлэн зогсолтгүй урагшлахын сацуу хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг, бүтээсэн дэд бүтцээ харилцагчидтайгаа хуваалцах замаар шинэ үнэ цэн бүтээж, иргэдийн амьдрал, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг нээлттэй банк байх болно.

Categories
Мэдээ

LendMN ББСБ ХК Монголын хөрөнгийн бирж дээр ХБҮЦ гаргана

Та бидний мэдэх МХБ дээр бүртгэлтэй ЛэндМН ББСБ нь Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж байгаа билээ. Уг ХБҮЦ-ны онцлог нь сар бүр хүүгээ төлөх ба нийлмэл хүү жилийн 18.4% орчим болж байна. Барьцаатай, Сар бүр өгөөжөө өгдөг, Татвар бага энэхүү бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай ҮЦК-аар дамжуулан авах боломжтой юм.
“Мөнгөний үнэ цэнээ өсгөе-Лэнд ХБҮЦ”
“Лэнд ХБҮЦ” нь 2022 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл захиалга авах учраас та бүхэн яараарай
Лэнд ХБҮЦ нөхцөл:
Жилийн: 17%-ийн өгөөж
Үнэт цаасны нэгжийн үнэ: ₮100,000
Нийт дүн: 4.85 тэрбум төгрөг
Хугацаа 24 сар
Хүү төлөгдөх хугацаа: Сар бүр
Үндсэн дүн төлөгдөх хугацаа: Хугацааны эцэст
Categories
Бүтээгдэхүүн танилцуулга

Нөмөр ХБҮЦ-ны захиалга 2022 оны 10 сарын 07-оос эхэлж 7 хоног үргэлжилнэ

Санхүүгийн Зохицуулах Хорооны 9 сарын 21-ний өдрийн хуралдаанаар “Нөмөр Кредит” ББСБ-ын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгох зөвшөөрөл олгосон билээ. 2022 оны хоёрдугаар улирлын байдлаар тус компани 4.2 тэрбум төгрөгийн цэвэр ашиг, 41.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Уг ХБҮЦ-ыг манай ҮЦК-аар дамжуулан худалдан авх боломжтой.
Татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум төгрөг
Хүү /жилийн/: 17.5%
Хугацаа: 24 сар
Үндсэн төлөлт: Жилд нэг удаа
Хүүний төлөлт: Улирал тутамд
Нэгжийн үнэ: 100,000₮
Барьцаа: 11 тэрбум төгрөг бүхий хэвийн зээлийн багц
Захиалга авах хугацаа: 2022.10.07-10.13
Захиалга авах утас: 7011-0806
Categories
Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ FTSE RUSSELL-ИЙН “FRONTIER MARKET” АНГИЛАЛД ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс 2022 оны 9-р сарын 29-ний өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүллээ. Уг албан тоотод Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг бүрэн хангасан тул 2023 оны 9 дүгээр сараас эхлэн тус ангилалд оруулахыг зөвшөөрсөн тухай мэдэгдэн баяр хүргэсэн байна.

Тус байгууллага нь мэргэжлийн хөрөнгө оруулагчийн зүгээс тавьдаг техникийн хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу олон улсын зах зээлүүдийг “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн 4 зэрэглэлээр ангилдаг бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын байдлаар “Хөгжиж буй зах зээл”-ийн ангилалд Болгар, Эстони, Казахстан, Латви, Литва, Вьетнам зэрэг 29 улс багтаж байна.

МХБ нь өнгөрсөн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болгох үүднээс төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудтай хамтран ажиллаж, дотоодын зах зээлд гарч буй ахиц дэвшил, өөрчлөлтийн талаар FTSE Russell группд улирал тутамд танилцуулж ажилласны дүнд манай улсын зах зээлийг 2021 оны 9 дүгээр сард “Хөгжиж буй зах зээл”-ийн “Ажиглалтын жагсаалт”-нд оруулсан бол ийнхүү нэг жилийн дараа “Ажиглалтын жагсаалт”-наас “Хөгжиж буй зах зээл” ангилалд албан ёсоор оруулахыг зөвшөөрлөө.

Манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн энэхүү үйл явдал нь олон улсын хөрөнгө оруулалтыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах ач холбогдолтой юм.

МХБ нь өнгөрсөн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартанд нийцүүлэх зорилгын төлөө хичээн зүтгэж, хамтран ажилласан зах зээлийн зохицуулагч болон оролцогч бусад байгууллагууддаа баяр хүргэе.

                                                                                                                                                  Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж 

Categories
Мэдээ

Төрийн банк олон нийтэд хувьцаагаа гаргахаар боллоо

Монголын системийн хэмжээний том 5 банкны нэг болох Төрийн банк ХХК нь 2022 оны 9-р сарын 21-ны өдөр СЗХ-оос анхдагч зах зээлд хувьцаагаа олон нийтэд гаргах зөвшөөрлөө авсан билээ. Төрийн банк нь олон нийтэд хувьцааныхаа 5% буюу 37.5 сая ширхэгийг санал болгоод байгаа бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа МХБ дээр 9-р сарын 30 өдрөөс 10-р сарын 6-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Та бүхэн манай ҮЦК-иар дамжуулж анхдагч зах зээл (IPO) – ийн арилжаанд оролцох боломжтой юм.
Санал болгож буй хувьцааны тоо: 37.5 сая ширхэг
Нэгж хувьцааны үнэ: ₮590
Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮22.1 тэрбум
Нийтэд санал болгож буй хувь: 5.0%
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: Зээлийн санхүүжилт
Захиалга авах хугацаа: 2022.09.30-2022.10.06
Танилцуулга үзэх бол: https://ipo.statebank.mn/

Хамтран ажиллах