Компанийн танилцуулга

“Мирэ Эссет Санхүүгийн Групп”-ын Монгол улс дахь салбар компани болох “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК нь 2013 онд Монгол Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд Монголын Хөрөнгийн Зах Зээлд богино хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Манай компани Андеррайтер, Хөрөнгө оруулалтын зөвлөх, Брокерийн үйлчилгээ, Номинал дансаар дамжуулан брокерын цогц үйлчилгээг Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр харилцагчиддаа хүргэн үйлчилж байна. Бид 2014 онд гадаадын хөрөнгийн зах зээлд анх удаа бондын арилжааг хийж эхлэсэн бөгөөд БНСУ-ын хөрөнгийн зах зээлд анхны Монгол улсын санхүүгийн бүтээгдэхүүнийг танилцуулж, 2016 онд Монголын үнэт цаасны зах зээлд репо арилжааг эхлүүлсэн билээ. Мөн 2017 оны үзүүлэлтээр Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй Засгийн газрын бондын арилжааны 20%-ийг дангаараа гүйцэтгэн ажилласан байна.


Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт харилцагч танд энэ өдрийн мэндийг хүргэе.

БНСУ-ын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч “Мирэ Эссет Секьюритис” компани нь анх 2013 онд Монгол Улс дахь салбар компани болох “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” ХХК-г Монгол, Солонгосын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулсан билээ. Бид Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрлийн дагуу Монголын Хөрөнгийн зах зээлд Брокер, Дилер, Андеррайтер, Хөрөнгө оруулалтын зөвлөх, Номинал дансаар дамжуулан үнэт цаасны брокерын цогц үйлчилгээг харилцагч, хамтран ажилладаг түнш байгууллагууддаа хүргэн ажиллаж байна.

Харилцагч, хөрөнгө оруулагчдын амжилттай хөрөнгө оруулалтаар бидний амжилт дүгнэгддэг. Иймээс бид зах зээлийн аливаа нөхцөл байдалд зөв жолоодлоготой, үр өгөөж бүхий хөрөнгө оруулалтын шийдлийг харилцагчиддаа санал болгон хөрөнгийн зах зээлийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.

Хувьсан өөрчлөгдөж буй эрин үед харилцагч хөрөнгө оруулагч та бүхэндээ шинэлэг бөгөөд тэнцвэртэй, найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон хөгжингүй ирээдүйг хамтдаа бүтээхэд манай хамт олон үргэлж нээлттэй байх болно.

Баярлалаа.

ХҮНДЭТГЭСЭН

Л.ХИШИГБАЯР

CEO HISHIGBAYAR