
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн A/124 тоот тушаалаар бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12-24 сарын хугацаатай, жилийн 15-18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 500,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 605 тоот тогтоолоор бүртгэж, олон нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн байна.
“Инвескор Бонд 2.0″ нөхцөл:
Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Хугацаа: 12 сар
Хүү (жилийн): 18%
Хүү эргэн төлөгдөх хугацаа: Улирал бүр
Захиалга авах хугацаа: 2022.12.12-12.16
Татан төвлөрүүлэх хөрөнгө:
Нийт: 50 тэрбум төгрөг
Транч-1: 10 тэрбум ₮
”Инвескор Бонд”-ын үндсэн андеррайтераар “Таванбогд Капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.