Categories
Мэдээ

Төрийн банк олон нийтэд хувьцаагаа гаргахаар боллоо

Монголын системийн хэмжээний том 5 банкны нэг болох Төрийн банк ХХК нь 2022 оны 9-р сарын 21-ны өдөр СЗХ-оос анхдагч зах зээлд хувьцаагаа олон нийтэд гаргах зөвшөөрлөө авсан билээ. Төрийн банк нь олон нийтэд хувьцааныхаа 5% буюу 37.5 сая ширхэгийг санал болгоод байгаа бөгөөд анхдагч зах зээлийн арилжаа МХБ дээр 9-р сарын 30 өдрөөс 10-р сарын 6-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Та бүхэн манай ҮЦК-иар дамжуулж анхдагч зах зээл (IPO) – ийн арилжаанд оролцох боломжтой юм.
Санал болгож буй хувьцааны тоо: 37.5 сая ширхэг
Нэгж хувьцааны үнэ: ₮590
Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮22.1 тэрбум
Нийтэд санал болгож буй хувь: 5.0%
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: Зээлийн санхүүжилт
Захиалга авах хугацаа: 2022.09.30-2022.10.06
Танилцуулга үзэх бол: https://ipo.statebank.mn/
Categories
Мэдээ

Манай компани “M-STOCK” ОНЛАЙН БРОКЕРЫН ҮЙЛЧИЛГЭЭ -г нэвтрүүллээ.

Эрхэм хүндэт харилцагч та бүхэн “M-Stock” цахим системд нэгдэж цаг хугацаа, орон зайнаас үл хамааран онлайнаар үнэт цаасны арилжаанд оролцож өөрийн үнэт цаасны дансаа удирдах боломжтой боллоо. Та бүхэн доорхи линкээр орж дансаа нээлгэн бүртгэлээ баталгаажуулж “M-Stock”-ийн нээлтийн урамшуулалд хамрагдан “ӨГӨӨЖӨӨ ӨӨРТӨӨ” үлдээгээрэй.

Мөн манай компанид бүртгэлтэй харилцагчид онлайн брокерын дансаа үнэгүй нээлгэн урамшуулалдаа хамрагдаарай.

Тун удахгүй “M-STOCK” аппликейшн бэлэн болно.

Онлайн брокерын систем: https://dbx.miraeassetsecurities.mn/

Categories
Бүтээгдэхүүн танилцуулга

Sendly ББСБ IPO гаргана

Финтекийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан Sendly – Money transfer for Mongolians (Sendly ББСБ ХХК) нь 2022 оны 8-р сарын 10-ны өдөр СЗХ-оос анхдагч зах зээлд хувьцаагаа олон нийтэд гаргах зөвшөөрлөө авсан билээ. Уг компани нь олон улсын мөнгө гуйвуулга, гадаад валютын арилжаа, зээл, факторинг, итгэлцэл, төлбөрийн баталгаа гаргах үйлчилгээг технологоор дамжуулж харилцагчиддаа хүргэдэг байна. Анхдагч зах зээлийн арилжаа МХБ дээр 9-р сарын 26-30-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд та бүхэн манай ҮЦК-иар дамжуулж анхдагч зах зээл (IPO) – ийн арилжаанд оролцох боломжтой юм.
Санал болгож буй хувьцааны тоо: 67 сая ширхэг
Нэгж хувьцааны үнэ: 150 төгрөг
Нийт татан төвлөрүүлэх дүн: 10.05 тэрбум төгрөг
Нийтэд санал болгож буй хувь: 29.97%
Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт: Үндсэн үйл ажиллагааны эх үүсвэр
Захиалга авах хугацаа: 2022.09.26-30-ны өдрүүдэд
Танилцуулга үзэх бол: https://ipo.sendly.mn/
Харилцагч та бүхэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл дараах утас болон мэйл хаягаар холбогдоно уу.
☎️ 7011-0806

Хамтран ажиллах