Инвескор ББСБ ХК нь компанийхаа 5.28% буюу 4,000,000 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргахаар боллоо. Нийт 16.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба нэгж хувьцааны үнийг сүүлийн 60 хоногийн жинлэсэн дундаж ханш болох 4,155 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа юм. Инвескор ББСБ ХК нь анх 2019 онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон 3 жилийн хугацаанд олон нийтэд амласан амлалтаа бүрэн биелүүлж хувьцааны ханш анх гарсан өдрөөс хойш 170% гаруй хувиар өсөөд байгаа билээ. Заримаас нь дурдвал 2023 оны нийт зээлийн багц 204.5 тэрбум төгрөг байхаар төсөөлж байсан бол 219 тэрбум төгрөгт хүрчээ. Харин нийт хөрөнгө 196 тэрбум байхаар төсөөлж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 260 тэрбум төгрөгт хүрээд байна. Мөн орлогын хэмжээ 51.6 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлсөн бол бодит байдал дээр 50 тэрбум төгрөгийн хүү шимтгэлийн орлогыг олоод байна. Захиалга 7-р сарын 1-ний өдрийг хүртэл явагдах бөгөөд харилцагч та уг компаний хувьцааг худалдан авахыг сонирхож байгаа бол Манай ҮЦК-аар дамжуулан авах боломжтой ба 7011-0806 дугаарын утсанд хандана уу.
“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦААГ ОЛОН НИЙТЭД АРИЛЖААЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргаж буй үнэт