Categories
Мэдээ

Монголбанк бодлогын хүүг 1 нэгжээр нэмэгдүүлж 10%-д хүргэлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2022 оны 6 дугаар сарын 20, 22-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.

Жилийн инфляц 2022 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 16.2 хувьтай гарав. Шатахуун, хүнс болон импортын барааны үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна.  Тодруулбал, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ өссөнөөс дотоодын шатахууны үнэ нэмэгдсэн бол тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн доголдол үргэлжилж, үйлдвэрлэлийн орц болон тээврийн зардал нэмэгдсэн нь хүнсний үнэ сүүлийн 2 сард хурдтай өсөхөд нөлөөллөө. Гадаад инфляц, ханшийн нөлөөгөөр импортын бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь бусад дотоодын бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөж байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөө ирэх улирлуудад хадгалагдахаар байгаа тул инфляц Төв банкны зорилтот интервалын орчимд тогтворжих хугацаа хойшиллоо.

Хилийн хязгаарлалттай холбоотойгоор нүүрс, газрын тосны экспорт саарч, уул уурхайн салбарын өсөлт хүлээлтэд хүрээгүй ч худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татвар зэрэг уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сайжирч, эдийн засгийн өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 5 улирал дараалан агшаад байсан өрхийн хэрэглээ энэ оны 1 дүгээр улиралд сэргэж, дотоод эрэлт нэмэгдэв. Гадаад эрэлтийн төлөв, хилийн хязгаарлалтын асуудлаас шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт энэ онд удаашрахаар байгаа бол цар тахлын хязгаарлалтууд суларч, дотоод эрэлт сайжирснаар уул уурхайн бус салбарын сэргэлт үргэлжлэхээр байна.

Гадаад хүчин зүйлс, геополитикийн сөрөг нөлөө үргэлжилж байгаагаас инфляцын хүлээлт нэмэгдэх, хилийн хязгаарлалтаас шалтгаалан нүүрсний экспорт буурч, гадаад зах зээл дээрх үнийн өсөлттэй холбоотойгоор импорт нэмэгдэж, улмаар төлбөрийн тэнцлийн алдагдал өсөж байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг дунд хугацаанд тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хангах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргав.

Цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй доголдол, олон улсын харилцааны нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч мөнгөний бодлогын дараагийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэлээ.

 Эх сурвалж: Монголбанк

Categories
Мэдээ

“СИМПЛ АССЕТ ТЗК” ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох Симпл ассет ТЗК” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрүүдэд авч, захиалга хүлээн авах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 500,000 ширхэг үнэт цаасыг нэг бүрийг нь 100,000 төгрөгөөр олон нийт болон стратегийн хөрөнгө оруулагчдад тогтоосон үнийн аргаар санал болгосон бөгөөд арилжааны системд нийт 500,000 ширхэг буюу 50,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг худалдан авахаар 251 хөрөнгө оруулагчийн 254 захиалга бүртгэгдлээ.

Тодруулбал, арилжааны системд стратегийн 1 хөрөнгө оруулагчаас 300,000 ширхэг буюу 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга бүртгэгдсэнээс гадна бусад 250 хөрөнгө оруулагчаас 200,000 ширхэг буюу 20,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга бүртгэгдэж, үнэт цаас гаргагчаас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу захиалгуудыг 100 хувь биелүүллээ.

Эх сурвалж: Монголын Хөрөнгийн Бирж 

Categories
Мэдээ

“ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК-ИЙН НЭМЭЛТЭЭР ГАРГАЖ БУЙ ЭНГИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компаниудын нэг болох “Эрдэнэс Сольюшинс” ХК нь 2022 оны 5-р сарын 25-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 274 тоот тогтоолоор SPO буюу олон нийтэд 16.5 сая ширхэг хувьцаагаа нэмж гаргахаар боллоо.
Нэгж хувьцааны нэрлэсэн үнэ: 108₮
Татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ: 1.8 тэрбум төгрөг
Санал болгож буй хувь: 9.5%
Захиалга авах хугацаа: 2022.06.22-2022.06.28
Захиалга авах утас: 7011-0806
Дэлгэрэнгүй танилцуулгыг та эндээс үзэх боломжтой. 
Categories
Мэдээ

Simple ХБҮЦ-ны захиалга өнөөдрөөс эхэллээ

Simple апп цалингийн зээлийн багц дээр тулгуурлан гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ыг харилцагч та бүхэндээ танилцуулж байна. Улирал тутам хүү тооцох тогтмол өгөөжтэй ба үндсэн төлбөрийг 12 сарын дараа 50%, хугацааны эцэст 50% төлөх зэрэг олон давуу талтай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.
Нэгжийн нэрлэсэн үнэ: ₮100,000
Нийт тоо ширхэг: 500,000 ширхэг
Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮50 тэрбум
Хүү: 15% жилийн
Хугацаа: 18 сар
Хүүний төлөлт: Улирал тутам
Захиалга авах хугацаа: 2022.06.16~2022.06.22
Үндсэн төлбөрийн төлөлт: 12 сард 50%, хугацааны эцэст 50%
Харилцагч та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7011-0806 дугаарын утсанд холбогдоно уу.

Please wait while flipbook is loading. For more related info, FAQs and issues please refer to DearFlip WordPress Flipbook Plugin Help documentation.

Categories
Мэдээ

Инвескор ББСБ ХК нэмэлтээр хувьцаа гаргахаар боллоо

Инвескор ББСБ ХК нь компанийхаа 5.28% буюу 4,000,000 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргахаар боллоо. Нийт 16.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба нэгж хувьцааны үнийг сүүлийн 60 хоногийн жинлэсэн дундаж ханш болох 4,155 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа юм. Инвескор ББСБ ХК нь анх 2019 онд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон 3 жилийн хугацаанд олон нийтэд амласан амлалтаа бүрэн биелүүлж хувьцааны ханш анх гарсан өдрөөс хойш 170% гаруй хувиар өсөөд байгаа билээ. Заримаас нь дурдвал 2023 оны нийт зээлийн багц 204.5 тэрбум төгрөг байхаар төсөөлж байсан бол 219 тэрбум төгрөгт хүрчээ. Харин нийт хөрөнгө 196 тэрбум байхаар төсөөлж байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 260 тэрбум төгрөгт хүрээд байна. Мөн орлогын хэмжээ 51.6 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлсөн бол бодит байдал дээр 50 тэрбум төгрөгийн хүү шимтгэлийн орлогыг олоод байна. Захиалга 7-р сарын 1-ний өдрийг хүртэл явагдах бөгөөд харилцагч та уг компаний хувьцааг худалдан авахыг сонирхож байгаа бол Манай ҮЦК-аар дамжуулан авах боломжтой ба 7011-0806 дугаарын утсанд хандана уу.

Categories
Мэдээ

АНУ-ын томоохон корпорациудын орлогын төсөөлөл буурсаар байна

Ам.доллар бусад валюттай харьцуулахад чангарч /2022 он гарснаас хойш 4.5% чангарсан/ байгаа үзүүлэлт нь АНУ-ын томоохон компаниудын орлогын төсөөллийг бууруулахад хүргэж байна. Өчигдөр Майкрософт компаниас ам.долларын чангаралт нь өмнө хүлээгдэж байсан орлогын төсөөллийг бууруулж байгааг анхааруулсан мэдэгдэл гаргасантай холбоотой хувьцаа болон бондын ханшид сөргөөр нөлөөлсөн байна. Тодруулбал, 4-р улирлын хүлээгдэж буй орлогын төсөөлөлд 460 сая долларын ханшийн хөдөлгөөний алдагдал хүлээж болзошгүйг анхааруулсан байна.📉📉Ам.долларын чангаралт АНУ-ын иргэдийн хувьд худалдан авах чадварыг сайжруулж байгаа ч, АНУ-ын аж ахуйн нэгжийн хувьд экспортоос олох орлогод сөргөөр нөлөөлдөг.
Майкрософт компанийн зээлжих зэрэглэл “AAA” бөгөөд 2026 онд дуусах 2.4% купонтой бондын ханш: 97.48 өгөөж: 3.0% байна.


Эх сурвалж: Bloomberg Terminal 

Хамтран ажиллах