ҮСХ: ИНФЛЯЦ IV САРД 14.4 ХУВЬ БОЛЛОО

Улсын жилийн инфляц дөрөвдүгээр сард 14.4 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляц өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй эрчимжсэн юм. Өөрөөр хэлбэл хоёр оронтой тоонд шилжээд хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тээврийн бүлгийн үнэ 25.6 хувиар, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 16.8 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 15.2 хувиар өсжээ. Энэ нь хамгийн өндөр өсөлт болж байна. Геополитикийн нөхцөл байдал болон цар тахлаас шалтгаалан инфляц Монгол Улс төдийгүй улс орнуудын Төв банкнуудын зорилтот түвшнээс даваад байгаа юм. АНУ-ын инфляц 40 жилийн дээд түвшиндээ хадгалагдаж, БНЭУ-ын инфляц сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрээд байна. Монгол Улсын хувьд гадаад худалдаа гол асуудал болж байна. Нийлүүлэлтийн сүлжээний саатлаас үүдэн бараа, бүтээгдэхүүн хангалттай орж ирэхгүй байгаа юм. Олон Улсын Валютын Сан тайландаа Монгол Улсад 2022 онд инфляц дунджаар 14.5 хувь байна гэж тооцоолоод байна. Инфляцад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь нийлүүлэлтийн сүлжээний доголдол байгаа юм. Одоогоор мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах талд харзнаж, дата мэдээлэлд тулгуурлах хэрэгтэйг Олон Улсын Валютын Сан онцолж байна. Түүнчлэн Монголбанк Засгийн газрын 2020 оноос хойш хэрэгжүүлсэн Эдийн засгийг дэмжих бодлого, дундаж цалингийн өсөлт, тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээний инфляцад үзүүлэх нөлөөг сайтар ажиглах хэрэгтэйг анхаарууллаа. Цалин нэмэгдэх хэрээр үнийн өсөлт эрчимжиж эхэлбэл мөнгөний бодлогыг дахин өсгөх хэрэгтэйг Олон Улсын Валютын Сан онцолж байна.
Share on facebook
Share on twitter
Share on linkedin

ШИНЭ МЭДЭЭ

“СИМПЛ АССЕТ ТЗК” ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Симпл ассет ТЗК” ХХК-ийн анхдагч

ДЭЛГЭРЭНГҮЙ »

“ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК-ИЙН НЭМЭЛТЭЭР ГАРГАЖ БУЙ ЭНГИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компаниудын нэг болох “Эрдэнэс Сольюшинс”

ДЭЛГЭРЭНГҮЙ »

Хамтран ажиллах