ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.5 НЭГЖ ХУВИАР ӨСГӨЛӨӨ

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2000 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өсгөөд байна. “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын таамаглаж байсанчлан Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөхөөр шийдвэрлэлээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд бодлогын хүүгээ 0 хувьтай ойр хадгалж байсан юм. Хэдий тийм боловч инфляц сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрч, хөдөлмөрийн захад хэт халалт үүссэн гэж АНУ-ын Төв банк үзжээ. Ийнхүү энэ он гарсаар хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөхөөр шийдвэрлэж, АНУ-ын Төв банкны баримтлах бодлогын хүү 0.75-аас 1.0 нэгж хувь болоод байна.

Түүнчлэн дараагийн шийдвэрүүдээр ч мөн бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөх дохиог зах зээлд өгч байна. Үүний зэрэгцээ “Goldman Sachs”-ийн шинжээчид Холбооны Нөөцийн банк зөвхөн зургаадугаар сард бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөнө гэж тооцоолж байсан бол долоодугаар сард мөн өсгөхөөр байна гэж таамгаа өөрчилсөн байна.

Цаашид бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөх үү? гэсэн сэтгүүлчдийн асуултад одоохондоо энэ талаар нухацтай хэлэлцээгүй байгаа гэсэн нь хөрөнгийн зах зээл эхний ээлжинд тогтвортой байна гэсэн итгэлийг дэлхий нийтэд өгөөд байна. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулахын өмнө шинжээчид 50 суурь нэгжээр өсгөнө гэсэн таамаглал биеллээ олсон бөгөөд цаашид инфляцийг барихын тулд шийдвэртэй алхамаа үргэлжлүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

ШИНЭ МЭДЭЭ

“СИМПЛ АССЕТ ТЗК” ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Симпл ассет ТЗК” ХХК-ийн анхдагч

ДЭЛГЭРЭНГҮЙ »

“ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК-ИЙН НЭМЭЛТЭЭР ГАРГАЖ БУЙ ЭНГИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компаниудын нэг болох “Эрдэнэс Сольюшинс”

ДЭЛГЭРЭНГҮЙ »

Хамтран ажиллах