Categories
Судалгааны материал

TUM-д хийсэн шинжилгээ

Please wait while flipbook is loading. For more related info, FAQs and issues please refer to DearFlip WordPress Flipbook Plugin Help documentation.

Categories
Мэдээ

УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОХ САЛБАРЫН ҮЙЛДВЭРЛЭЛ I-IV САРД ₮4.4 ИХ НАЯД БОЛЖ, ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 30.3 ХУВИАР БУУРЧЭЭ

Оны эхний дөрвөн сард уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.3 хувиар буурсан байна. Харин боловсруулах үйлдвэрлэл болон бусад салбарын үйлдвэрлэл өсөлттэй гарчээ.

Тайлант хугацаанд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл, олборлолтыг харвал төмрийн хүдрээс бусад түүхий эдийнх огцом буураад байна.

Төмрийн хүдрийн олборлолтын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсөж, 2.5 сая тонн болжээ.

Харин газрын тосны олборлолт өмнөх оны мөн үеэс 98.1 хувиар буурч, ердөө 37.6 мянган баррель болсон бол чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 68.5 хувиар буурсан байна.

Алт, зэсийн баяжмал, хайлуур жонш гэсэн бусад бүтээгдэхүүний олборлолтын биет хэмжээ 13.3-33.9 хувиар буурчээ.

Уул уурхайд суурилдаг эдийн засагтай улсын хувьд гол салбарын олборлолт буурч, үйл ажиллагаа нь саарсан нь эдийн засгийн агшилтад голлон нөлөөлсөн байна.

I улиралд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 37.1 хувиар буураад байгаа аж. Дотоодын нийт бүтээгдэхүүн 3.8 хувиар агшихад сөрөг -6.1 нэгж хувийг уул уурхай олборлолтын салбар бүрдүүлсэн байна.

Source: Bloomberg tv Mongolia

Categories
Мэдээ

ҮСХ: ИНФЛЯЦ IV САРД 14.4 ХУВЬ БОЛЛОО

Улсын жилийн инфляц дөрөвдүгээр сард 14.4 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Инфляц өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш тасралтгүй эрчимжсэн юм. Өөрөөр хэлбэл хоёр оронтой тоонд шилжээд хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тээврийн бүлгийн үнэ 25.6 хувиар, хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 16.8 хувиар, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 15.2 хувиар өсжээ. Энэ нь хамгийн өндөр өсөлт болж байна. Геополитикийн нөхцөл байдал болон цар тахлаас шалтгаалан инфляц Монгол Улс төдийгүй улс орнуудын Төв банкнуудын зорилтот түвшнээс даваад байгаа юм. АНУ-ын инфляц 40 жилийн дээд түвшиндээ хадгалагдаж, БНЭУ-ын инфляц сүүлийн найман жилийн дээд түвшинд хүрээд байна. Монгол Улсын хувьд гадаад худалдаа гол асуудал болж байна. Нийлүүлэлтийн сүлжээний саатлаас үүдэн бараа, бүтээгдэхүүн хангалттай орж ирэхгүй байгаа юм. Олон Улсын Валютын Сан тайландаа Монгол Улсад 2022 онд инфляц дунджаар 14.5 хувь байна гэж тооцоолоод байна. Инфляцад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь нийлүүлэлтийн сүлжээний доголдол байгаа юм. Одоогоор мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах талд харзнаж, дата мэдээлэлд тулгуурлах хэрэгтэйг Олон Улсын Валютын Сан онцолж байна. Түүнчлэн Монголбанк Засгийн газрын 2020 оноос хойш хэрэгжүүлсэн Эдийн засгийг дэмжих бодлого, дундаж цалингийн өсөлт, тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээний инфляцад үзүүлэх нөлөөг сайтар ажиглах хэрэгтэйг анхаарууллаа. Цалин нэмэгдэх хэрээр үнийн өсөлт эрчимжиж эхэлбэл мөнгөний бодлогыг дахин өсгөх хэрэгтэйг Олон Улсын Валютын Сан онцолж байна.
Categories
Мэдээ

“ЭТТ БОНД”-ЫН 4-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ХААГДЛАА

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан “ЭТТ Бонд”-ын дөрөвдүгээр транчийн 36 сарын хугацаатай, Монгол банкны бодлогын хүү дээр нэмэх 4 хувийн хөвөгч хүүтэй 900,000 /есөн зуун мянга/ ширхэг, нийт 90,000,000,000 /ерэн тэрбум/ хүртэлх төгрөгийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрүүдэд авч, арилжааг амжилттай зохион байгууллаа. Анхдагч зах зээлийн арилжаанд нийт 36 хөрөнгө оруулагчийн 76,618,200,000 төгрөгийн үнийн дүн бүхий 766,182 ширхэг бонд буюу стратегийн 1 хөрөнгө оруулагчаас нийт 76,000,000,000 төгрөг, олон нийтээс 618,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий бонд худалдан авах захиалга тус тус ирүүлсэн байна. Санхүүгийн зохицуулах хорооноос тус арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрөл олгосны дараа тус бонд нь хоёрдогч зах зээлд арилжигдаж эхлэх юм.
Categories
Мэдээ

ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.5 НЭГЖ ХУВИАР ӨСГӨЛӨӨ

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 2000 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өсгөөд байна. “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон эдийн засагчдын таамаглаж байсанчлан Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөхөөр шийдвэрлэлээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд бодлогын хүүгээ 0 хувьтай ойр хадгалж байсан юм. Хэдий тийм боловч инфляц сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрч, хөдөлмөрийн захад хэт халалт үүссэн гэж АНУ-ын Төв банк үзжээ. Ийнхүү энэ он гарсаар хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөхөөр шийдвэрлэж, АНУ-ын Төв банкны баримтлах бодлогын хүү 0.75-аас 1.0 нэгж хувь болоод байна.

Түүнчлэн дараагийн шийдвэрүүдээр ч мөн бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөх дохиог зах зээлд өгч байна. Үүний зэрэгцээ “Goldman Sachs”-ийн шинжээчид Холбооны Нөөцийн банк зөвхөн зургаадугаар сард бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөнө гэж тооцоолж байсан бол долоодугаар сард мөн өсгөхөөр байна гэж таамгаа өөрчилсөн байна.

Цаашид бодлогын хүүг 75 суурь нэгжээр өсгөх үү? гэсэн сэтгүүлчдийн асуултад одоохондоо энэ талаар нухацтай хэлэлцээгүй байгаа гэсэн нь хөрөнгийн зах зээл эхний ээлжинд тогтвортой байна гэсэн итгэлийг дэлхий нийтэд өгөөд байна. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулахын өмнө шинжээчид 50 суурь нэгжээр өсгөнө гэсэн таамаглал биеллээ олсон бөгөөд цаашид инфляцийг барихын тулд шийдвэртэй алхамаа үргэлжлүүлнэ гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Хамтран ажиллах