ОУВС-ийн ажлын хэсэг Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийхээр иржээ

Олон Улсын Валютын Сангийн/ОУВС/ ажлын хэсэг Монгол Улсад ажиллахаар ирсэн байна. Ажлын хэсгийнхэн өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 4-нийг дуустал хугацаанд ажиллана.

Тэд Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтуудад оролцоно.

Тухайлбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн Даатгалын Корпорац, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна “Рио Тинто”, “Хаан” банк зэрэг хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзах хөтөлбөртэй байна.
Эх сурвалж: Ikonmn
Share on facebook
Share on twitter
Share on linkedin

ШИНЭ МЭДЭЭ

Хамтран ажиллах