“IPO Mongolia” форум амжилттай болж өндөрлөлөө

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх “IPO Mongolia” олон улсын чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд болов. Манай улсын хөрөнгийн зах зээлд бага хэмжээгээр хөрөнгө ордог, жижиг хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч ихтэй явж ирсэн бол өнөөдөр байдал өөрчлөгдөж мэргэжлийн, мөн стратегийн томоохон хөрөнгө оруулагч нар олон болж буйг СЗХ-ны газрын дарга Б.Дөлгөөн онцолж байв. Тиймээс ч өнөөдрийн чуулганыг “Хөрөнгийн зах зээлийг хүртээмжтэй болгох нь” гэсэн уриа, сэдвээр Монголын Үнэт цасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон Монголын Хөрөнгийн бирж зохион байгуулж, чуулга уулзалтын эхний хэлэлцүүлэг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлж бэхжүүлэх нь сэдвээр болсон юм.

Чуулга уулзалтаар бас нэг хөндсөн сэдэв, хэлэлцэж буй асуудал нь төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод, хяналттай болгох тухай байлаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үүнийг дагаад төгрөгийн ханш чангарч, инфляцид эерэг нөлөөлнө гэж үзэж буйгаа олон хүн илэрхийлж байв. Төр асар их өмчтэй ч сайн менежер биш гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан. Тиймээс энэ байдлыг өөрчлөх цаг хэдийнэ ирж, олон улсын жишиг стандартад нийцүүлэн, төр, олон нийтийн хосолмол өмчтэй байх үйл явцын эхлэл тавигдаж буйг хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд онцолж байна.

Үүний зэрэгцээ манай улсад хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болж, өөр өөрийн бодлого, хөрөнгө оруулалт, үйл ажиллагаагаар хөрөнгийн зах зээлд гарч бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байна. Жишээ нь, хаалттай болон нээлттэй бонд гаргах зэргээр шинэ зохицуулалт бүхий арилжаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж, зөвхөн хаалттай бондоос 200 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлээд байгааг “Инвестмент коре” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг тодотгож байв.

Ингэснээр манай улсын хөрөнгийн зах зээл улам өргөжиж буйг чуулга уулзалтад оролцогч нар тодотгож байлаа. Хөрөнгийн зах зээлд өнгөрсөн оны хаалтын байдлаар хувьцаат компаниудын ханш 60 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үүнд “Мандал даатгал”, “Ард кредит” болон “Түмэн шувуут” компаниудын хувьцааны ханш гол жин даржээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад хөрөнгийн биржид ТОП-20 индекс, зах зээлийн үнэлгээ тодорхой хэмжээгээр буурсан. Арилжааны идэвхийн хувьд түрүү жилийн мөн үетэй ойролцоо байгаа аж.

Улсын эдийн засаг амаргүй байгаа нь хөрөнгийн зах зээл дээр ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буй. Гэхдээ компани, ААН-үүд IPO гаргаж, банк, санхүүгийн зах зээлээс гадна хөрөнгө оруулалт татах нэг “суваг” болох хөрөнгийн зах зээлээ мөн хөгжүүлж байж гэмээн эдийн засгаа аврах гарц бүхий байдалтай нүүр тулж буйг мэргэжилтнүүд хэлж байна.

Арилжааны банкуудаас санхүүгийн зах зээлд хадгаламжийн хүүг нам түвшинд байлгаж, инфляциас доогуур хувь хэмжээтэй байгаа өнөөгийн нөхцөлд хөрөнгийн зах зээлийн өгөөж, хүртээмж ямар байгаа нь хөрөнгө оруулагчдаас аваад хувьцаат компаниуд, хөрөнгийн зах зээлд оролцогчдын анхаарлыг ихээр  татаж байгаа юм. Үүгээр авч үзвэл хөрөнгийн зах зээлд хамгийн сүүлд 11 компани IPO хийж, хувьцаагаа гаргажээ. Эдгээр компанийн хувьцааг тэнцүү дүнгээр авч үзэхэд 18.6 хувийн өсөлтийн өгөөжийг хүртээхээр тооцоотой байна.

“IPO Mongolia” чуулга уулзалтаар хөрөнгийн зах зээлийнхэн, хөрөнгө оруулагч нар, хувьцаат компаниудын төлөөлөл цаашдын төлөв байдал, хөгжил, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийлэн хэлэлцэж байна.

Монголын хөрөнгийн зах зээлд гадаад, дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас гадна сүүлийн жилд дотоодын байгууллага, ААН-үүд хөрөнгийн зах зээлд их орж байна. Нийт арилжааны 74 орчим хувийг 16 мянга гаруй байгууллага, ААН-ийн оролцоо эзэлж байна.

Эх сурвалж: Монцамэ
Share on facebook
Share on twitter
Share on linkedin

ШИНЭ МЭДЭЭ

“СИМПЛ АССЕТ ТЗК” ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Симпл ассет ТЗК” ХХК-ийн анхдагч

ДЭЛГЭРЭНГҮЙ »

“ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК-ИЙН НЭМЭЛТЭЭР ГАРГАЖ БУЙ ЭНГИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компаниудын нэг болох “Эрдэнэс Сольюшинс”

ДЭЛГЭРЭНГҮЙ »

Хамтран ажиллах