Өдрөөр өсөж буй “CU” бизнест тавтай морил

CU брэндийн франчайз эрхийг эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК 2021 оны хамгийн анхны төдийгүй Монгол Улсын бүх цаг үеийн хамгийн өндөр дүнтэй IPO -г олон нийтэд санал болгож байна. 

Монголчуудын амьдралын хэв маягт тохирсон хүссэн цагтаа хаанаас ч авч болох чанартай бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээ бүхий олон улсын стандартын конвиниенс дэлгүүрийг эх орондоо нэвтрүүлэх зорилгоор Сентрал Экспресс Си Ви Эс ХХК-ийг 2017 онд Премиум групп үүсгэн байгуулсан.

Тус компани 2018 оноос CU брэндийг Монгол Улсад нутагшуулж, 3 жилийн хугацаанд амжилттай удирдан 127 салбар дэлгүүр бүхий Монголын хамгийн том дэлгүүрийн сүлжээ, Улаанбаатар хотын хамгийн том дэд бүтцийг бий болгосон зах зээлд тэргүүлэгч юм.

Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК нь олон нийтээс 24.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр 119.9 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнийг нь 208 төгрөгөөр санал болгож байна.

 

 

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

ШИНЭ МЭДЭЭ

“СИМПЛ АССЕТ ТЗК” ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Симпл ассет ТЗК” ХХК-ийн анхдагч

ДЭЛГЭРЭНГҮЙ »

“ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК-ИЙН НЭМЭЛТЭЭР ГАРГАЖ БУЙ ЭНГИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компаниудын нэг болох “Эрдэнэс Сольюшинс”

ДЭЛГЭРЭНГҮЙ »

Хамтран ажиллах