Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн нь Монгол улсад өндөр агуулга бүхий суурь болон үнэт металлын хайгуул, олборлолт, худалдан авалт болон төсөл хөгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсын бүртгэлтэй уул уурхайн компани юм.
2000 онд үүсгэн байгуулагдаж, 2005 онд TSX үндсэн самбарт хувьцаагаа нээлттэй арилжиж эхэлсэн. 2018 оны 6 сард Монголын хөрөнгийн биржид үнэт цаасыг давхар бүртгүүлж, Монгол Улсын давхар бүртгэлтэй анхны компани болсон.
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн нь Баянхонгор аймагт Шинэ жинст, Баян-Өндөр алт, алт-полиметалл болон молибдин-зэсийн төслүүдийг хөгжүүлж байгаа.
Энэхүү нэмж гаргаж буй үнэт цаасны танилцуулгыг хүргэж байна.
Үнэт цаасны төрөл: Энгийн хувьцаа
Зах зээлд арилжаалагдаж буй энгийн хувьцааны тоо ширхэг: 268,550,433 (2021.06.30-ны байдлаар)
Арилжаалагдаж буй бирж: Монголын Хөрөнгийн бирж MSE:ERDN
Торонтогийн хөрөнгийн бирж TSX:ERD
Монголын Хөрөнгийн биржийн ангилал: 2-р ангилал
Зарцуулалт: Баян Хөндий төслийн бүтээн байгуулалт, хайгуул, ерөнхий удирдлагын зардал
Эхний хүдэр боловсруулалт 2023 оноос эхлэх бөгөөд анхны алт үйлдвэрлэл мөн 2023 онд эхлэх юм.
Баян Хөндий төслийн үйлдвэрлэлийн 12.72 тонн.
Уурхайн бүтээн байгуулалт 1.5 жил, олборлолт 6 жил хэмээн эхний байдлаар тооцоолсон.
Усны 85%-ийг дахин ашиглаж байгаа бөгөөд Оюу толгойн төслийн ус дахин ашиглалт 89.1% юм. Мөн эрчим хүчтэй холбоотойгоор нарны эх үүсвэрийг эрчим хүчний шийдлийн нэг хэсэг болгон ашиглах Монголын анхны уул уурхайн компани болж байгаа
Компанийн тооцооллоор одоогийн алтны үнээр тооцоолоход $40-50 саяын жилийн цэвэр мөнгөн гүйлгээтэй ажиллана.