“Инвескор Бонд” хөтөлбөрийн 3-р транчийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ

“Мөрөөдлөө санхүүжүүл” уриатай “Инвескор ББСБ” ХК нь 20 тэрбум төгрөгийн нээлттэй бондын хөтөлбөрөө энэ оны 6 сард эхлүүлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 3 сарын хугацаанд олон нийтээс нийт 14 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлж хөтөлбөрийн биелэлт 70 хувьд хүрээд байна.

Бондын хөтөлбөрийн сүүлчийн транч болох 6 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэх үйл явц өнөөдөр эхэлсэн бөгөөд бонд худалдаж авах захиалгын дүн 6 тэрбум төгрөгт хүрмэгц анхдагч зах зээлийн арилжаа хаагдах юм.

“Инвескор Бонд” нь жилийн 13%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, хүүгийн төлбөр нь хагас жил тутам төлөгдөх нөхцөлтэй.

 

Бонд гаргагч “Инвескор ББСБ” ХК-ийн 5 жилийн ой нь энэ жил тохиож буй бөгөөд 2021 онд гаргасан амжилтуудаас дурдвал:

  • Монголын Хөрөнгийн Биржийн “I” ангилалд дэвшин бүртгэгдэж үйл ажиллагаа, ашиг орлого, арилжааны идэвх, компанийн засаглалаараа тэргүүлэгч компани гэдгээ дахин баталлаа.
  • Токио-2020 зуны наадмын олимпын шууд дамжуулалтын алтан ивээн тэтгэгчээр ажилласан.
  • Чанарын удирдлагын ISO9001 болон мэдээллийн аюулгүй байдлын ISO27001 стандартыг нэвтрүүлж эхэлсэн.
  • Шинээр 4 салбар байгуулж нийт 17 салбартай болсон. Үүний 15 нь Улаанбаатар хотод, 1 нь Эрдэнэт хотод, 1 нь дижитал хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Рио Тинто Монгол ХХК болон Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран цар тахлын нөлөөнд өртсөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Инвескор бондын давуу талууд:

Нээлттэй бонд: Уг бонд нь Монголын Хөрөнгийн Бирж дээр нээлттэй арилжаалагдах тул та эзэмшиж буй бондоо худалдан авах сонирхолтой этгээдэд зарах боломжтой. Энэ тохиолдолд та бондоо зарсан өдөр хүртэлх  хуримтлагдсан хүүг авна. Дээр нь нээлттэй бондын хүүгийн орлогын татвар 5% байгаа нь хадгаламжийн хүүгийн орлогын татвараас 2 дахин бага юм.

Хадгаламжийг орлох бүтээгдэхүүн: Арилжааны банкуудын 2 жилийн хугацаатай хадгаламжийн хүү дунджаар 8% байгаа бол “Инвескор Бонд” нь танд жилийн 13%-ийн хүү төлнө. Бонд нь хугацаатай хадгаламжийн шинж чанаруудыг агуулахаас гадна нэмэлт боломжуудыг санал болгоно.

Баталгаа:  Бондын эргэн төлөлтийн баталгаа нь компанийн зах зээлд эзлэх байр суурь, бизнесийн тогтвортой үйл ажиллагаа, сүүлийн 5 жилийн турш тасралтгүй өсч байгаа санхүүгийн үр дүнгүүд юм. Бонд гаргагч нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компани учраас үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллүүд нь олон нийтэд нээлттэй, ил тод байдаг.

 

Мөн нийт 20 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийн барьцаа болгож “Инвескор ББСБ” ХК нь өөрийн 12 сая ширхэг хувьцаагаа барьцаалсан бөгөөд 9 сарын 10-ны байдлаар барьцааны үнэлгээ нь 39.8 тэрбум төгрөг байна.

Share on facebook
Share on twitter
Share on linkedin

ШИНЭ МЭДЭЭ

“СИМПЛ АССЕТ ТЗК” ХХК-ИЙН ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д шинээр бүртгэгдсэн гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох “Симпл ассет ТЗК” ХХК-ийн анхдагч

ДЭЛГЭРЭНГҮЙ »

“ЭРДЭНЭС СОЛЬЮШИНС” ХК-ИЙН НЭМЭЛТЭЭР ГАРГАЖ БУЙ ЭНГИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 22-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хувьцаат компаниудын нэг болох “Эрдэнэс Сольюшинс”

ДЭЛГЭРЭНГҮЙ »

Хамтран ажиллах